Аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулж буй “Чадварлаг төрийн албан хаагч, хариуцлагатай төрийн алба” аяны хүрээнд Эрүүл мэндийн газар албан хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Энэхүү...
Төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Хөгжлийн цаг” хөтөлбөрийн хүрээнд “Харилцаа, хандлага ба тогтвортой байдалд суралцахуй” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа. Сургалтыг аймгийн “Насан туршийн суралцахуйн төв”-ийн багш Г.Сарантуяа удирдан явуулсан бөгөөд хамт олны харилцааны соёлыг хөгжүүлэх, байгууллагын дотоод уур амьсгалыг сайжруулах, хувь хүний хандлага ба тогтвортой хөгжлийн үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдлэг, мэдээлэл, практик зөвлөмжийг өглөө.
Тарваган тахал нь халдварлалт, нас баралт өндөртэй зоонозын халдварт өвчин. Дээр үед дэлхий дахинаа “хар үхэл” гэж нэрлэдэг байсан бөгөөд хот тосгоноороо сүйдэж, эзэнгүйрч байсан түүх олон бий. Бид ч гэсэн Цогт тайж кинон дээр Лигдэн хаан тарваган тахлаар цэрэггүй болж байгааг үзэж байсан даа. Хөвсгөл аймагт....
Хойд бүс (Орхон, Булган, Хөвсгөл)-ийн хэмжээнд нийт 302,591 хүн ам оршин суудаг. ”Эрдэнэт медикал” эмнэлэг нь 6800м2 талбай бүхий нэг төв, 7 тасаг, 5 хэсэг, 13 кабинеттай, 60 эмч, 63 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, 54 эмнэлгийн бусад ажилтан, нийт 177 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсад 2024 онд умайн хүзүүний хорт хавдрын 521 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ өвчний гол шалтгаан нь хүний папиллома вирус (ХПВ) бөгөөд өдөр бүр 1–2 эмэгтэй оношлогдож, хоёр өдөр тутамд нэг эмэгтэй амь насаа алдаж байна. Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсанаар ирээдүйн эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах боломжтой. #Хамрагдъя #Хамгаалъя
УГТЭ - Зүрх судасны үндэсний төв болон Монголын зүрх судасны эмч нарын нийгэмлэг(МЗСЭНН)-с ээлжит цахим сургалтыг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн сургалтын сэдэв: "ГҮНИЙН ВЕНИЙН БҮЛЭНТ БӨГЛӨРӨЛ" Сургалтын тов: 2025.08.22-ны Баасан гарагт 15:00 Сургалтын хэлбэр: Вебинар - Zoom app ID: 813 6841 3576 Passcode: 2025
Улаан бурхан өвчний дэгдэлт Улаанбаатар хот орчим хүн ам их суурьшсан бүс нутагт бүртгэгдэж байгаа бөгөөд Булган аймгийн хэмжээнд 6 тохиолдол дайварлагдаж ирж бүртгэгдэж, бүрэн эмчлэгдсэн байна. Улаан бурхан өвчин нь вакцинаар сэргийлэгдэх боломжтой бөгөөд аймаг, сум, өрхийн эрүүл мэндийн төвд товлолын вакцин хийж, халдвар авсан өвчтөнүүдийн ойрын хавьтал болсон иргэдийг дархлаажуулалтад хамруулж байна.
Товлолын вакцин хийлгэсэн тухай мэдээллийг дархлаажуулалтын цахим программд нөхөн шивэлт хийх ба 2025 оны 06 сарын 23-аас 2025 оны 06 сарын 27-ний өдрийг дуустал хийгдэх тул мэдээлэл ороогүй 2010-2015 онд төрсөн хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч хүүхдийнхээ ягаан дэвтрийг авчран вакцины нөхөн шивэлтийг заасан хугацаанд шивэлт хийлгэнэ үү... ЖИЧ: Вакцины мэдээлэл цахимд оруулах хугацаанд шивэлт хийлгээгүй тохиолдолд таны хүүхдийн дархлаажуулалтын мэдээллийг дахин нөхөн шивэх боломжгүйг анхаарна уу...
Хүүхдийн өвчний цогц менежментийн сургалт орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулагдаж байна. Булган аймаг — Монголын Хүүхдийн Анагаахын Академи АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хүүхдийн анагаахын тэнхимтэй хамтран “Хүүхдийн өвчний цогц менежмент” сэдэвт ажлын байрны сургалтыг зохион байгуулж байна. Сургалт нь.....
























