ХАВДРЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ОРОН НУТАГТ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА.

Булган аймгийн хүн амд хорт хавдрын тусламж, үйлчилгээг орон нутагт ойртуулж, урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, хяналтын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байна.

Гэрээний хүрээнд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор үзлэг, оношилгоог зохион байгуулах, оношилгоо, эмчилгээний тусламж үйлчилгээг иж бүрнээр үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, сургалт зохион байгуулах, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Мөн хавдрын хяналт, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хавдрын бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох, эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох замаар иргэдэд үзүүлэх хавдрын тусламж үйлчилгээний хожимдлыг бууруулахад анхаарч ажиллана.

Ийнхүү Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болон Булган аймгийн Эрүүл мэндийн газар хамтран ажилласнаар иргэдийг хавдрын эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх, шаардлагатай оношилгоо, эмчилгээ, хяналтын тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.