Түр хүлээнэ үү
Эрүүл Булганчууд – Хавдрын эсрэг
Энэхүү ажлын хүрээнд дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
• 2019–2025 оны хорт хавдрын тохиолдолд баримт бичгийн дүн шинжилгээ хийх
• Хүн амын дундах эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох түүврийн судалгаа зохион байгуулах
• Аймгийн хэмжээнд сонгогдсон кластеруудаас ус, хөрсний дээж авч нян, хүнд металлын шинжилгээ хийх
• Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйн дэмжлэгээр хангах
• Хорт хавдраас урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажлыг зохион байгуулах
Энэхүү судалгааны үр дүн нь орон нутгийн онцлогт тулгуурласан, нотолгоонд суурилсан бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгоход чухал хувь нэмэр оруулж, удирдлага, шийдвэр гаргагчдыг бодит мэдээллээр хангах үндэс суурь болох юм.
- 2026-04-24
- Шинэ мэдээ мэдээлэл
- 1 уншсан
- 1 минут уншина