ЭРҮҮЛ МЭНДИЙН УЛСЫН АЛБА, СУРТАЛЧИЛГААНЫ УЛСЫН АЛБАНЫ “ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ” ЭХЭЛЛЭЭ

хүрээнд Булган аймгийн эрүүл мэндийн газар мөн 16 сум 1 тосгоны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, албан хаагчид болон Булган аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны бүрэлдэхүүн бэлэн байдлын үзлэгт хамрагдлаа.

Команд штабын сургуулийн нээлт, бэлэн байдлын үзлэгт Аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах оролцож, салбар хоорондын хамтын ажиллагаа, шуурхай удирдлага зохион байгуулалт гамшгийн үеийн хариу арга хэмжээнд чухал ач холбогдолтойг онцолсон юм.

“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” нь эрүүл мэндийн салбарын гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, удирдлагын чадавхыг сайжруулах, байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой бөгөөд сургалт, дадлага гурван өдрийн турш үргэлжилнэ.