Одоогийн байдлаар барилгын гадна фасадны засварын ажил бүрэн дуусч, дотор заслын ажлууд үргэлжилж байна.
Засварын ажлын хүрээнд барилгын өнгө үзэмж, ашиглалтын нөхцөлийг сайжруулж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг тав тухтай орчинд хүргэх боломж бүрдэх юм.
Тус ажлыг төлөвлөгөөний дагуу эрчимжүүлэн гүйцэтгэж байгаа бөгөөд барилгыг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
"Булганы сэргэлт" хөтөлбөрийн хүрээнд сумдын нийгмийн салбарын дэд бүтцийг үе шаттайгаар сайжруулж, иргэдийн амьдрах орчин, төрийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх ажлууд үргэлжилж байна.


