Багш шавийн эрдмийн уулзалт-2026 

АШУҮИС ийн НЭМС-ийн Эпидемиологи Биостатистикийн тэнхимийн эрхлэгч АУ-ы доктор, дэд профессор Д.Гантуяа ахлагчтай багш нар “Судалгааны арга зүй” сэдэвт 2 багц цагийн сургалт зохион байгуулав.

Багш-шавийн эрдмийн уулзалтад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй, статистикийн чиглэлээр мэдлэг чадавхаа нэмэгдүүллээ.