“Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”

Аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй томоохон хөрөнгө оруулалт, шинэчлэлтийн талаар танилцуулж, зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Мөн Булган аймаг 2028 онд 100 ортой нэгдсэн эмнэлэгтэй болохоор төлөвлөж байгааг онцоллоо.

Зөвлөгөөнөөр

• Эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэлийн асуудлууд

• Тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах арга зам

• Салбарын хүний нөөц, удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлүүдийг хэлэлцэж байна.