эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрөө танилцуулж, эрүүл мэндийн энхийн манаанд сэтгэл зүрхээ зориулан ажилладаг сувилагчдад талархал илэрхийлж, сургалтад нь амжилт хүслээ.
Тус сургалтаар сувилагч мэргэжилтний бие даасан байдлыг хөгжүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор эмчлүүлэгчийг үнэлэх, төрөлжсөн сувилахуйн тусламжийг сувилгааны үйл ажиллагааны 5 шатлалаар үзүүлэх онол, дадлага хосолсон сургалтыг зохион байгуулсан юм.
Сургалтыг АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхимийн дэд профессор, Сувилахуйн ухааны доктор В.Даваахүү удирдан явуулж, аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын сувилагчид хамрагдлаа.







