“БУЛГАНЫ СЭРГЭЛТ”, “ЭРҮҮЛ БУЛГАН” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛИЙГ БУУРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ.

Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Л.Баттөр нар оролцож, үг хэллээ. Тэд Булган аймгийн хүн амын дунд элэг, ходоод, умайн хүзүүний хавдрын өвчлөл улс болон аймгийн дунджаас өндөр байгааг онцолж, уг өвчлөлийг бууруулахад нотолгоонд суурилсан судалгаа чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Арга хэмжээний үеэр сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт аймгийн хэмжээнд бүртгэгдэж буй хорт хавдрын өвчлөлийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, цаашдын бодлого, төлөвлөлтөд тусгах чиглэлээр мэдээлэл өглөө.

Мөн эрүүл мэндийн байгууллагын 50 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд судалгааны арга зүйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.