Энэрлээр нэгдэж, мэдлэгээр манлайлж, ирээдүйг бүтээнэ

Тухайн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Халдварт бус өвчний үеийн сувилахуйн тусламжийн чанар ба үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Д.Ариунтунгалаг “Хуванцар савны хэрэглээний талаарх иргэдийн мэдлэг, хандлага, дадал: Олон нийтийн эрүүл мэндийн сувилахуйн урьдчилан сэргийлэх оролцооны хэрэгцээ” сэдэвт илтгэлээрээ оролцлоо.

Баярын ёслолын үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, сэтгэцийн тасгийн сувилагч Р.Дэлгэрсүрэн Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн шагнал болох “Ард түмний талархал хүлээсэн сувилагч”, аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн ахлах сувилагч Ц.Гоёцэцэг “Алтан гарт сувилагч” медалиар шагнагдлаа.

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, сувилахуйн тусламж, үйлчилгээний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмлэг, оюунлаг сувилагч нартаа халуун баяр хүргэж, шинэ санаа, шинэлэг бүтээл арвин байж, сувилахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, мэргэжлээрээ манлайлан ажиллахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!