“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд олон нийтийн оролцоо” цахим зөвлөгөөнийг Аймгийн ЗДТГ Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд сумдын “Эрүүл мэндийн салбар зөвлөл” бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож хүүхдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ цаашид анхаарах асуудлууд, өрхийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд олон нийтийн эрүүл мэндийн ажилтны оролцоо, Ковид-19 цар тахлын үеийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт хяналт, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ ба олон нийтийн оролцоо зэрэг асуудлуудаар зөвлөлдлөө. Зөвлөгөөний гол зорилго нь олон нийтэд түшиглэсэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд сум, хороо багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудтай голлон хамтран ажиллах төлөвлөгөөтэй аж.