ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны аргачлал батлах тухай” 13 дугаар тушаалаар батлагдсан асуумжаар нийт 17 Эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлсэн амбулаторийн 541 үйлчлүүлэгч, 109 хэвтэн эмчлүүлэгч, нийт 650 үйлчлүүлэгч, 340 эмч, эмнэлгийн ажилтаныг хамруулан, 2021 оны 2-р сарын 18-23-ны өдрүүдэд судалгааг авч, Excel программыг ашиглан боловсруулалт хийж, үр дүнгийн шинжилгээ хийлээ.

Сэтгэл ханамжийн судалгааг амбулаториор үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгч, эмч, эмнэлгийн ажилтнууд гэсэн 3-н төрлийн асуумжаар авч, үзүүлэлт тус бүрийн түвшинг хувиар илэрхийлж гаргасан.

#БулганЭрүүлмэндийнгазарХЭРЭГЛЭГЧИЙНСЭТГЭЛХАНАМЖИЙНСУДАЛГАА

Сэтгэл ханамжийн судалгаа нь иргэдэд тулгарч буй бэрхшээлүүдийг арилгах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэртэй тул ИРГЭД ТА БҮХЭН улирал бүрийн судалгаанд идэвхитэй оролцохыг хүсье.

Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийг насны бүтцээр нь авч үзвэл 20 хүртлэх насынхан 5.2%, 21-30 насныхан 18.2%, 31-40 насныхан 22.7%, 41-50 насныхан 21.8%, 51-60 насныхан 18.3%, 60-с дээш насныхан 13.8% байна. Хүйсийн хувьд 67 хувь нь эмэгтэй, 33 хувь нь эрэгтэй хүмүүс хамрагдсан. 

Үйлчлүүлэгчдийн 36% нь анх удаа, 64% нь 2 ба түүнээс дээш удаа Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж, тусламж үйлчилгээ авсан байна.

Судалгаанд хамрагдсан амбулаториар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн ерөнхий түвшин 66.7%, хэвтэн эмчлүүлэгчийн сэтгэл ханамжийн ерөнхий түвшин 70.5% буюу амбулаториор үйлчлүүлэгчээс өндөр байна. Эмч, эмнэлгийн ажилтны сэтгэл ханамжийн ерөнхий түвшин 54% байна.
• Байгууллагын соёлыг тодорхойлох үзүүлэлтүүдээс гадаад орчны тохижилт, лавлах үйлчилгээний талаарх ил тод, нээлттэй байдал, бүртгэх лавлагаа өгөх соёл, машины зогсоолын хүртээмжийн талаарх үнэлгээ бусад үзүүлэлтүүдээс доогуур үнэлүүлсэн байна.
• Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, үйлчилгээний соёлын талаар хэвтэн эмчлүүлэгчид 77.5%, амбулаториор үйлчлүүлэгчид 71.1% нь сайн гэж үнэлсэн нь хэвтэн эмчлүүлэгчийн сэтгэл ханамж амбулаториор үйлчлүүлэгчээс өндөр байна. Эмчийн угтах, мэндлэх соёл нь сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээс 7%-иар доогуур үнэлүүлсэн бол сувилагч, эмнэлгийн мэргэжилтний сонсох зөвөлгөө өгөх ур чадвар нь эмчээс 4%-иар доогуур үнэлүүлсэн байна.
• Тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг тодорхойлох үзүүлэлтүүдээс амбулаториор үйлчлүүлэгчид асаргаа, хүнд өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээнд өгсөн үнэлгээ хамгийн бага хувьтай байсан бол хэвтэн эмчлүүлэгчид эмнэлгийн хоолны амт чанарын талаар өгсөн үнэлгээ хамгийн бага хувьтай байна.
• Удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлох үзүүлэлтүүдээс байгууллагын удирдлагын зүгээс иргэдийн санал бодлыг сонсож, хүсэлтийг шийдвэрлэх, эргэх мэдээллэх байдлын талаар өгсөн үнэлгээ хамгийн бага хувьтай байна.

Судалгаанд хамрагдсан амбулаториар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн ерөнхий түвшин 66.7%, хэвтэн эмчлүүлэгчийн сэтгэл ханамжийн ерөнхий түвшин 70.5% буюу амбулаториор үйлчлүүлэгчээс өндөр байна. Эмч, эмнэлгийн ажилтны сэтгэл ханамжийн ерөнхий түвшин 54% байна.