Арга хэмжээнд аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар оролцож, Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэмт хэрэг хүчирхийлэл ба эмэгтэйчүүд, хүний эрх ба эмэгтэйчүүдийн эрх сэдвүүдээр цуврал төрөлжсөн илтгэл мэдээлэл сонсож, мэдээлэл солилцож, аймгийн эмэгтэйчүүдийн төлөв байдлаа хамтдаа ярилцаж, шийдлээ хүлээсэн 2 кейсийг хэлэлцэж хамтран ярилцаж шийдлээ.
Тухайлбал Кейс1: Булган сумын 3-р багийн иргэн 0-15 насны 9 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйн нөхцөл байдал . Тус гэр бүл хашаа, ОО гүй, монгол гэр нь хуучирч муудсан нөхцөл байдлыг танилцаад аймгийн Засаг дарга хувийн зүгээс иж бүрэн гэртэй хашаатай болгох ажлыг 10хоногт багтаан шийдэхээр, Булган сумын Засаг дарга Нөхөрлөлбаяр газар, цахилгааны асуудлыг нь тус тус шийдэхээр ЭМГ, БСУГ, ХХҮХ чиглэлээрээ нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр ярилцаж шийдлээ.
Кейс 2: Тэшиг сумын хилийн 3-р заставт гэр цэцэрлэг байгуулах асуудлыг ярилцаж сонсоод 3 хүний орон тоо,цалин, цэцэрлэгийн хатуу зөөлөн эдлэл, доторх тоглоомыг БСУГ ын дарга Э. Түвшинмөнх шийдвэрлэхээр , 4 заставын гадна тоглоомын талбайн асуудлыг Аймгийн Засаг дарга шийдлээ.
2016 оны 3 сарын 8- ний өглөө энэхүү ээлжит өглөөний цай уулзалтыг Аймгийн Шүүх дээр нүүдллэн зохион байгуулж 2эмэгтэйг ажилтай болгож, удаан хугацаанд шийдэгдээгүй байсан хүүхдийн тэтгэлэг төлөх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр, өөрийн гэсэн орон гэргүй 2 иргэнд шинэ гэртэй болгох ажлыг шийдүүлж байсан байна түүнээс хойш 5 жилийн дараа өнөөдөр Аймгийн удирдлагууд салбарын дарга нар хамтран зарим иргэд гэр бүл, хот суурингаас алслагдмал хилийн заставын ирүүлсэн саналыг сайтар судлан ярилцаж шийдлэсэн байна.