ДЭМБ-ын санхүүжилтээр “Коронавируст халдварын сэргийлэлт, хяналт ба эмнэлзүйн менежмент” сургагч багш бэлтгэх ажлын байрны сургалтыг ЭМЯ, ХӨСҮТ, УНТЭ, ЭХЭМҮТ, АШУҮИС-тай хамтран 2020 оны 06 сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулж, 26 эрүүл мэндийн ажилтныг сургаж, дадлагажууллаа.
Мөн аймгийн ЗДТГ, МХГ, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, ГБХЗХГ, БСУГ, Булган сумын ЗДТГ-ын удирдах албан хаагчдад Коронавируст халдвар (COVID-19)-ын чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, салбар дундын хамтын ажиллагаа, тархвар судлал, эмнэлгийн менежментийн чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүлээн авах яаралтай тусламж, Эрчимт эмчилгээ, Халдварт, Сүрьеэ, Хүүхэд, Оношилгоо, Төрөх эмэгтэйчүүдийн тасаг болон Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвийн “Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, хянах, хариу арга хэмжээний бэлэн байдал, ажиглалтын болон тусгаарлах байрны бэлэн байдалд үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөмжийг өглөө.