Булган сумын П.Е.Щетинкиний нэрэмжит 12 жилийн 1 дүгээр бүрэн дунд сургуулийн албан хаагчдад хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах нь ямар ач холбогдолтой талаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдрын их эмч Э.Нансалдулам сургалтыг зохион байгууллаа. Энэ чиглэлээр сургалт авах албан байгууллага, иргэд манай байгууллагын НЭМХэлтэст захиалгаа ирүүлнэ үү.