“Вируст гепатитын урьдчилан сэргийлэлт, илрүүлэг, оношлогоо, эмчилгээний чадавх сайжруулах” сэдэвт сургалтыг ЭМЯ, “Вируст гепатитын урьдчилан сэргийлэлт, илрүүлгийг сайжруулах” төсөлтэй хамтран 2019.05.06-наас 08-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтанд Эрүүл мэндийн байгууллагуудын эмч, халдвар хяналтын ажилтан, лаборант нийт 75 хүнийг хамрууллаа.