“Ариутгал, халдваргүйтгэл, хог хаягдлын талаарх эрх зүйн актуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт ажлын байрны дадлага сургалтыг 2019 оны 2-4-р сард аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдварт, ариутгалын тасагтай хамтран амжилттай зохион байгуулсан. Энэхүү сургалтанд 15 сумын Эрүүл мэндийн байгууллагын 19 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд хамрагдан мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.
“Ариутгал, халдваргүйтгэл, хог хаягдлын талаарх эрх зүйн актуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт ажлын байрны дадлага сургалтын үргэлжлэл болсон “Үзүүлэх сургалт”-ыг 2019 оны 4-р сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Нийт 18 Эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эрхлэгч, халдвар хяналтын багийн ахлагч, гишүүд, ажлын байрны дадлага сургалтанд суралцсан сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, хог хаягдлын ажилтан зэрэг нийт 85 ажилтан оролцлоо.
Үзүүлэх сургалтаар:
1. Ажлын байрны дадлага сургалтын үр дүнг тооцсон;
2. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдварт ариутгалын тасагт үзүүлэх сургалт зохион байгуулсан;
3. Сургалтын материал хэвлүүлэн, оролцогчдыг гарын авлага, сургалтын хэрэгслээр хангасан үр дүнтэй сургалт боллоо.
Хамтран ажилласан Нэгдсэн эмнэлгийн Халдварт ариутгалын тасгийн хамт олондоо талархал илэрхийлье.