Сургалтыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдварт, ариутгалын тасагтай хамтран 16 сумын Эрүүл мэндийн байгууллагын 20 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнг оролцуулахаар төлөвлөн, үе шатттайгаар зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 8 сумын Эрүүл мэндийн төвийн 10 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн Халдварт, ариутгалын тасагт ажлын 4 өдөр ажлын байрны дадлага сургалтанд хамрагдан мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.