Булган аймгийн төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн “Эмэгтэйчүүдийн хөгжил-оролцоо” зөвлөлгөөн Булган суманд болж байна.
Зөвлөлгөөнийг нээж аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий үг хэлж, “Монгол төрийн түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн үүрэг” илтгэлийг аймгийн Засаг дарга З.Батзориг тавьлаа.
“Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Эмэгтэйчүүдийн хөгжил-оролцоо” зэрэг сэдвээр Орхон аймгийн ХАА-н мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Алтанцоож, Сэлэнгэ сумын Засаг дарга Ш.Насандулам нар илтгэл тавих юм.
Зөвлөлгөөнд аймгийн хэмжээний төрийн албан хаагч 500 орчим эмэгтэйчүүд оролцож байна.