Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, тэднээр дамжуулан олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах арга хэмжээг төлөвлөсний нэг нь энэхүү сургалт юм.
“Олон нийтийн эрүүл мэндийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах нь” сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Булган аймгийн ЗДТГ, БТСГ, ЭМГазар хамтран зохион байгуулан, сургалтад 16 сум, ӨЭМТ-ийн 70 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.
Сургалтаар “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийн танилцуулга, ХБӨ-ний анхдагч эрсдэл хүчин зүйлс, эрүүл зан үйлийн тухай ойлголт эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнг танилцууллаа. Түүнчлэн иргэд цахимаар эрүүл мэндийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын вэб, цахим хуудсаар мэдээлэл сурталчилгааг үр дүнтэй түгээх, зохион байгуулах зэрэг аргачлалд суралцсан.