СӨБ, ЕБС-ийн 430 хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад 363 хүүхэд буюу 84.4%-д өвчлөл илэрч, 60 хүүхдэд ломбо тавих эмчилгээ, 18 хүүхдэд шүд авах тусламж үйлчилгээ үзүүллээ. Мөн умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан “Cervicare AI” оношилгоонд 149 эмэгтэйг хамруулахад хэвийн бус өөрчлөлттэй 3 эмэгтэй илэрч дээд шатлалд шилжүүлсэн. Умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх эсийн шинжилгээг товлолт насны 42 эмэгтэйгээс авсан. Рентген оношилгоонд сүрьеэтэй иргэдийн хавьтал, уушгины архаг болон цочмог үрэвсэл, гэмтлийн шалтгаантай 150 иргэнийг хамруулж зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан.