ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СУРГАЛТ, УУЛЗАЛТ БУГАТ СУМАНД БОЛЛОО.

Улс орны үндэс болсон ХҮН эрүүл байж, оюун санаа, бие бялдарын хувьд өндөр бүтээмжтэй, сайн сайхан амьдарна гэсэн үзэл баримтлалыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, улмаар энэ нь 2030 он хүртэлх “Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын зорилтын нэг болсон.

Иймээс Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Эрүүл мэндийн яамнаас “ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ БАЯЛАГ” уриан дор 2022 оны 3 дугаар сараас эхлэн улс орон даяар “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журмыг батлан хэрэгжүүлсэн билээ.

Манай аймгийн хувьд 2022 оны 5 сараас 2023 оны 11 сарын 1-ний өдрийн байдлаар эрт илрүүлэг үзлэгт 24277 иргэн хамрагдаж 40,8 хувьтай байгаа нь улсын дунджаас 7,5 хувиар дээгүүр байна хэмээн үзэж байна. Нийт Эрүүл мэндийн даатгалтай иргэдийн 80 хувийг эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулж ажилласан эрүүл мэндийн салбарын ажилтан алба хаагчид болон нийт иргэддээ талархаж байна.

Мөн аймгийн ИТХ-аас батлан гаргасан “Эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хэрэгжилт, аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй “Хүрч үйлчилье” нэгдсэн арга хэмжээ нь нийгмийн салбарын байгууллагуудын уялдаа холбоог нэмэгдүүлэх сайн арга хэмжээ боллоо.

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Бугат сумын Засаг дарга Х.Ууганбаяр, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга М.Батчимэг тэргүүтэй салбарын удирдлагууд оролцлоо.