Сэргийлж болох эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, эх нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах" ажлын байрны сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгууллаа .
Энэхүү сургалтад 16 сумдын Эрүүл мэндийн төвийн их эмч, бага эмч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, хүүхэд нярайн эмч, нийт 24 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа .
Тус ажлын байрны сургалт нь “ДЭМБ-аас шинэчилсэн Хүүхдийн өвчний цогц менежментийн модуль удирдамжийн дагуу бага насны хүүхдэд зонхилон тохиолддог өвчний ангилал, үнэлгээ, эмчилгээний талаар мэдлэгийг олох, Хүүхдэд цаг алдалгүй, стандартын дагуу чанартай тусламж үзүүлж хэвших, ёс зүй, хандлага сайжрах, тав хүртэлх насны хүүхдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, эцэг эх, хүүхэд асран хамгаалагчтай харьцах мэргэжлийн ур чадварыг эзэмших зэрэг сэдвээр 5 өдрийн хугацаатайгаар лекц, дадлага, семинар хэлбэрүүдээр зохион байгуулж байна. .