Шүдний эмчийн үзлэгт 294, дотрын эмчид 115, эмэгтэйчүүдийн эмчид 48, сүрьеэгийн эмчид 77, мэс заслын эмчид 48, эрт илрүүлгийн үзлэгт 24, хэвлийн хэв авиан оношлогоонд 120, цээжний рентгенд 91, оношлогоо шинжилгээнд 137 иргэн хамрагдлаа
Мөн 2 хүнд мэс ажилбар хийж, хавдрын хяналтанд байдаг 1 хүнийг гэрээр тусламж үзүүлж, 209 иргэнд эрүүл мэндийн даатгалын ач холбогдлын талаарх мэдээлэл өгч, 23 эрүүл мэндийн даатгалд хамруулан 1,2 сая төгрөгийг даатгалын санд төвлөрүүллээ. Зорилтот 20 өрхөөр айлчлан нөхцөл байдлын үнэлгээ хийж, өрхийн орлгоо нэмэгдүүлэх боломжийн талаар мэдээлийг өгсөн.