“ЭХ, ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Эрүүл мэндийн байгууллагуудын эх баригч, залуу их эмч нарын мэргэжлийн мэдлэг, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 01-р сарын 12-13-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Сургалтын үр дүн:

  1. “Эх, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах нь”  сэдэвчилсэн хөтөлбөрөөр онолын болон дадлага сургалтыг зохион байгуулсан.
  2. Дадлага сургалтыг 8 өртөөгөөр зохион байгуулсан.
  3. Оролцогчдын мэдлэгийг тестээр үнэлэхэд сургалтын өмнө 30 хувьтай байсан бол сургалтын дараа 70 хувь болж, 40 хувиар өссөн.
  4. Сургалтын хэрэглэгдэхүүн болгосон гарын авлага болон хичээлийн материалыг оролцогчдод файлаар нь цахимаар өгсөн.