ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙН ЯВЦЫН МЭДЭЭ.

      Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 сарын 15-ны өдрийн А/139 дүгээр тоот тушаалын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс зохион байгуулж байна. 2022 оны 11 сарын 25-ны байдлаар нийт үзлэгт хамрагдвал зохих 59553 иргэдээс 12334 буюу 20.7%-ийг хамруулсан нь өмнөх сараас 5,9 хувиар өссөн байна. Үүний 47.2 хувь нь эрэгтэйчүүд, 52.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Насанд хүрэгчдийн 4 багцын үзлэгт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сум, багийн нийт 2577 ажилтан, албан хаагчид, иргэдийг хамруулсан байна.