“ХҮРЧ ҮЙЛЧИЛЬЕ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ГУРВАНБУЛАГ СУМАНД

Гурванбулаг суманд олон нийтийн эрүүл мэндийн 25 ажилтныг бэлтгэж, тэдэнд халдварт болон халдварт бус өвчний талаар мэдлэг, хүүхдэд зонхилон тохиолдох өвчлөл, ахмадын эрүүл мэндийн байдлыг үнэлэх зэрэг чиглэлээр чадавхжуулах сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газраас зохион байгууллаа.

Олон нийтийн эрүүл мэндийн ажилтныг ажиллуулах хэрэгцээ шаардлага, үйл ажиллагааг нь нэгдсэн удирдлагаар хангахад бусад салбарын оролцооны талаар сумдын удирдлагатай санал солилцлоо.