Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй “ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД ОЛОН НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ОРОЛЦОО” төслийн хүрээнд орон нутгийн шийдвэр гаргагчид болон байгууллагуудын дарга удирдлага нар, аймгийн “Эрүүл мэндийн салбар зөвлөл”-ийн гишүүдэд олон нийтийн эрүүл мэндийн ажилтны талаар ойлголт өгөх, тэднийг ажлуулах хэрэгцээ шаардлага, үйл ажиллагааг нь нэгдсэн удирдлагаар ханган ажиллахад бусад салбарын оролцооны талаар ухуулга нөлөөллийн уулзалт хэлэлцүүлгийн зохион байгууллаа.
Уулзалтаар салбар дундын хамтын ажиллагааг уялдуулах замаар олон нийтийн оролцоо, түншлэлийг өргөжүүлэх, өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг үзлэг болон эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, нийгмийн бусад холбогдох салбартай хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.