ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, ЭМХТ-ийн албаны дарга, мэргэжилтнүүд төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх талаар Булган аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Тус сургалтын зорилго нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албадыг чадавхжуулан, эрүүл мэндийн байгууллагын үзүүлж буй тусламж, үйлчилгээний технологи, чанар, гүйцэтгэлд батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм.