ЭМЯ-ний Нийтийн эрүүл мэндийн газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Булган аймгийн ЭМГ-ууд хамтран ДЭМБ-ын санхүүжилтээр "Осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх" сэдэвт цогц сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтад Булган, Орхон аймгийн зорилтот байгууллагын 120 гаруй албан хаагчид болон ЭМБ-ын 120 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд зэрэг 240 төрийн албан хаагчид 2 өдрийн турш хамрагдах юм.