Эрүүл мэндийн сайд С.Энхболд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-ийн ажилтан албан хаагчидтай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож байна. Тэрээр аймгийг нийгмийн эрүүл мэндийн төвтэй болоход анхаарч байгаа бөгөөд халдварт, сүрьеэгийн тасгийн хуучин барилгыг 500 гаруй сая төгрөгөөр засварлаж, Нийгмийн эрүүл мэндийн төв болгохоор бэлтгэж байна. Тус төв ашиглалтад орсноор нийгмийн эрүүл мэндийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, Халдварт ба халдварт бус өвчний эрсдлийг судлах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах, үүрэгтэй ажиллана.