Эрүүл мэндийн цахим үйлчилгээ үзүүлэх пос машин болон Киоск машиныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өглөө.
1.ПСР-ын шинжилгээний хариу шивэх пос машиныг нэмэгдүүлсэнээр ПСР-ын шинжилгээний хариуг түргэн шуурхай авах боломж бүрдлээ.
2.Киоск машин нь иргэдэд дараах 2 төрлийн үйлчилгээг 24 цагаар үзүүлнэ.
-Үзлэгийн цаг захиалах
-Шинжилгээний хариу авах