ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

        Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрүүл мэндийн ажилтнуудыг Төрийн дээд одон медалиар шагнасныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гардууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Булган аймгийн эрүүл мэндийн газрын дарга Сумъяагийн Нарантуяа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Дэмчигийн Дондогмаа, Алтан гадас одонгоор Эрүүл мэндийн яамны Лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Сэмбэдоржийн Жаргалсайхан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ахмад эмч Цэдэндорж Сурмаажав, “Ион Соран” ХХК-ний зөвлөх эмч Лхагвын Сүрэнцэцэг, Эрүүл мэндийн яамны Лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Цээсүрэнгийн Тунгалагтамир, Нийслэлийн “Өргөө” амаржих газрын сувилагч Хулганаа овогтой Энхтуяа, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн ахмад эмч Баяндоржийн Дагийсүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтэн Батбаатарын Мөнхцэцэг, Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл”-өөр ЭМЯ-ны ЭМСЭЗБХГ-ын дарга Д.Нарантуяа шагнуулсныг мөн гардуулан өглөө.