Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021.07.21ний өдрийн 09.00 цагт цахимаар хуралдаж Коронавирусын халдвар /"COVID-19"/-ын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний танилцуулга, "Эрүүл мэнд" дэд хөтөлбөрийн тухай, Аймгийн хөгжлийн сангийн журмын тухай, Төрийн шагналд уламжлах тухай, Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааны хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцлээ.