Эмнэлгийн түргэн тусламжийн зориулалттай бүрэн тоноглогдсон авто машинтай боллоо.

Баяннуур сумын Эрүүл мэндийн төвд аймгийн ИТХ-төлөөлөгч, тэргүүлэгч С.Гал-Эрдэнэ "Булган хангайн хөгжлийн төлөө сан"-ээс Солонгос улсад үйлдвэрлэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн зориулалттай бүрэн тоноглогдсон авто машиныг 7 дугаар сарын 25-ны өдөр ЭМГ-ын дарга С.Нарантуяа, сумын Засаг дарга Л.Одончимэг нарын хамт гардуулан өглөө. Мөн Булган аймгийн бүх сумын ЭМТ-үүдэд нөөтбүүк хандивлаж байгаагаа ЭМГ-ын даргад хүлээлгэн өглөө.

Ковид-19 цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа ЭМТ-ийн зарим албан хаагчдад шагнал гардууллаа.

С.Гал-Эрдэнэ танд болон Булган хангайн хөгжлийн төлөө сангийн хамт олонд нутгийн нийт иргэдийн өмнөөс талархал дэвшүүлье. Сайн үйл бүхэн дэлгэрэх болтугай.