ОРЧНЫ ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙЛЭЭ.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн Булган сумын хэмжээнд орчны халдваргүйтгэлийн ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Булган сумын ЗДТГазар хамтран зохион байгуулж байна. Халдваргүйтгэлийг Булган сумын нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны орц, шатны хонгил, авто зогсоолуудыг хамруулан нийтдээ 200.000м² талбайд хийхээр төлөвлөн эхлүүлээд байна.

ИРГЭН ТА ХАЛДВАР ХАМГАААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ БАРИМТЛАН ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД ГАДУУР ГАРАХГҮЙ БАЙЖ, ХУДАЛДАА ҮЙЛЧИГЭЭНИЙ ГАЗРААР ҮЙЛЧЛҮҮЛЭХДЭЭ ХҮН ХООРОНДЫН ЗАЙГ БАРИМТЛАН, АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ, ЗӨВ ЗҮҮХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.