“АМЬГҮЙ ТӨРӨЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

  ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас Эрүүл мэндийн сайдын А/207 тоот тушаалын 3.2.5, 3.2.6, 3.2.7 дахь заалтын дагуу “Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг 2020 оны 10 сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Цахим хурлаар “Улсын хэмжээнд амьгүй төрөлтийн 2018-2020 оны эхний 9 сарын талаархи мэдээлэл” ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Г.Батзул, ”Амьгүй төрөлтөнд төрөлхийн хөгжлийн гажгийн нөлөө, пренатал илрүүлэг” сэдвээр ЭХЭМҮТ-ийн НҮЗП-ийн перинатологич эмч Г.Сансар нар мэдээлэл хийв.
Цахим хуралд аймаг, нийслэлийн ЭМГ-ын эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, бүртгэл мэдээллийн мэргэжилтэн, БОЭТ, Нэгдсэн эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар, зөвлөх эмч, статистикч эмч, мэргэжилтэн, өрхийн менежер бүхий 198 эмч, мэргэжилтэн Zoom-р холбогдлоо.
Амьгүй төрөлтөнд хүргэдэг гол шалтгаануудын нэг болох төрөлхийн хөгжлийн гажиг, түүний шалтгаан, ЭМС-ын 2014 оны 428 тоот тушаал “Пренатал үеийн илрүүлэг, оношлогооны заавар”, пренатал илрүүлэгт хамрагдах заалт, төрөл, зөвлөгөө, мэдээлэл, жирэмсний хоёр дахь 3 сарын илрүүлгийн талаар, мөн ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ жирэмсэн үеийн шээс, бэлгийн замын үрэвслийн оношилгоо, шинжилгээ, жирэмсний хяналтын тушаал зааврын мөрдөлтөнд анхаарч ажиллахыг зөвлөв.