Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Булган сумын сургууль цэцэрлэгийн багш, ажилчдад “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19), ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ” сэдэвт сургалтыг зохион байгуулж, халдварын сэргийлэлт хяналт, тусгаарлах өрөөнд тавигдах шаардлага, орчны цэвэрлэгээ үйлчилгээ, халдваргүйжүүлэлт, гал тогоонд анхаарах асуудал шаардлагатай хоол хүнс зэрэг олон асуудлаар санал солилцон мэдээллээр хангалаа.