ХҮН АРДЫНХАА ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ, ХАМГААЛАХ ҮЙЛСЭД МӨР ЗЭРЭГЦЭН АЖИЛЛАЖ БАЙГАА ТА БҮХЭНДЭЭ "ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ БАЯРЫН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
Булган аймгийн эрүүл мэндийн салбарт шагналын хур бууж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууд, салбаруудаа шагнаж, урамшууллаа.
Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан хүндэт тэмдэгээр:
1. Өлзийбаяр Батбаяр-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн бага эмч
2. Цэгмид Давааням-Орхон сумын Эрүүл мэндийн төвийн үйлчлэгч
ЭМЯ-ны –“Жуух бичиг”
1. Хашбат Болортуяа-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн сувилагч
2. Лхагвасүрэн Баяржаргал- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн үйлчлэгч
“Оны шилдэг байгууллага”
1. 1-р байр –Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төв
2. 2-р байр –Сайхан сумын Эрүүл мэндийн төв
3. 3-р байр – Хялганат тосгоны Эрүүл мэндийн төв
“Оны шилдэг ажилтан”
1. Аймгийн Эрүүл мэндийн салбарын “2019 оны шилдэг менежер”- Сайхан. Сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Дулам
2. Аймгийн Эрүүл мэндийн салбарын “2019 оны шилдэг их эмч” –Аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн их эмч П.Оюун-Эрдэнэ
3. Аймгийн Эрүүл мэндийн салбарын “2019 оны шилдэг залуу их эмч”-Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Б.Оргил
4. Аймгийн Эрүүл мэндийн салбарын “2019 оны шилдэг эм зүйч”-Булган эм импекс ХХК-ийн захирал Г.Батцэцэг
5. Аймгийн Эрүүл мэндийн салбарын “2019 оны шилдэг сувилагч”-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн хагалгааны сувилагч С.Уранчимэг
6. Аймгийн Эрүүл мэндийн салбарын “2019 оны шилдэг бага эмч”-Хангал сумын Эрүүл мэндийн төвийн багийн бага эмч М.Мөнгөнцэцэг
7. Аймгийн Эрүүл мэндийн салбарын “2019 оны шилдэг нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн”-Баян-Агт сумын Эрүүл мэндийн төвийн арга зүйч бага эмч
8. Аймгийн Эрүүл мэндийн салбарын “2019 оны үйлчилгээний шилдэг ажилтан”-Эрүүл мэндийн газрын ариутгаг Г.Оюунцэцэг
9. “Алтан чагнуурын эзэн”-Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төвийн дарга М.Соёлмаа
Үндэсний Статистикийн хорооны “Хүндэт жуух бичиг”
1. Гэрэл Өлзийгэрэл –Бугат сумын Эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч
2. Энхбаяр Сувданчимэг-Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч
3. Цээпил Ариунбуян-Дашинчилэн сумын Эрүүл мэндийн төвийн статистикч бага эмч