Эрүүл мэндийн сайдын 2017 оны 472 дугаар тушаал /Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, Эрүүл ажлын байр шалгаруулах журам/, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, салбар дундын хамтын ажиллагаанд бусдыгаа манлайлан түүчээлэн ажилласан шилдгүүдийг шалгарууллаа.
"Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-аар Аймгийн Цагдаагийн газар,Булган сумын ЗДТГ,Булган сумын 4-р цэцэрлэг гэсэн байгууллагууд шалгарч 3-р зэргийн гэрчилгээ гардан авлаа.
"Эрүүл ажлын байр" шалгаруулах болзлыг Бугат сумын Эрүүл мэндийн төв,Тэшиг сумын Хилийн цэргийн 0286 дугаар анги,Аймгийн Биеийн тамир, спортын газрын Усан спорт, сургалтын төв зэрэг газар болзол хангаж 3-р зэргийн гэрчилгээ гардан авлаа.
"Эрүүл мэндийг дээдлэгч" өрхөөр Хялганат тосгоны иргэн Ж. Мөнхбат ,Булган сумын иргэн Ш.Содном,Булган сумын иргэн Б.Мөнхбаатар гэр бүлүүд шалгарлаа.
"Эрүүл мэндийг дээдлэгч иргэн"-ээр Сайхан сумын иргэн М.Бат-Орших, “Бадрал сан”-гийн тэргүүн Б.Батбаяр,Сэлэнгэ сумын иргэн Т.Ууганбаяр нар шалгарлаа.