Орчин үеийн зөөврийн дижитал рентген аппарат хүлээн авлаа.

ЭМЯ-аас өндөр хүчин чадал бүхий орчин үеийн зөөврийн дижитал рентген аппаратыг манай аймагт хуваарилж хүлээлгэн өглөө. Энэхүү аппараттай болсноор иргэд рентгенд харуулах гэж заавал аймгийн төвийг зорих шаардлагагүй болж байгаа юм. Сум багт очиж уушгины эмгэг, сүрьеэг эрт илрүүлэх боломжтой боллоо.