1. Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд орчны ариун цэврээ сайтар сахиж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх /шинэ коронавирус "Сovid-19" вирус нь хлорамины уусмалд тэсвэргүй /
2. Төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн халууныг хэмжих, иргэд амны хаалт тогтмол зүүж, гараа ариутган үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлэх
3. Хот доторх такси үйлчилгээ үзүүлж буй жолооч нарт зөвлөмж өгөх, машинуудыг ариутгаж, халдваргүйжүүлэх
4. Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөцийг тогтоож, татан авалт хийх
5. Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, аймгийн Онцгой комисст 24 цагийн жижүүр ажиллуулах
6. Төрийн байгууллагуудын ажилтнуудын ажлын цагийг зохицуулах
7. Өдөр бүр 15.00 цагт аймгийн Онцгой комиссоос цаг үеийн мэдээлэл хүргэж, иргэдийг үнэн бодит мэдээллээр хангах
8. Хүнс, өвс тэжээл, шатахуун тээвэрлэхээс бусад орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах шийдвэрүүдийг гаргалаа.
Аюулт өвчин гарсан энэ цаг үед Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй зөвлөмжүүдийг сайтар биелүүлж, улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрүүдийг дагаж биелүүлэн, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байснаар бид өөрсдийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалж чадна.