КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)!!!
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ МЭДЭЭЛЖ БАЙНА.
Коронавируст халдвар (COVID-19) гэж юу вэ?
Амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн шинэ коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчин.
Халдвар хэрхэн дамждаг вэ?
• Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар
• Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар
Ямар шинж тэмдэг илрэх вэ?
• Халуурах – 88%
• Хуурай ханиалгах – 68%
• Ядарч сульдах – 38%
• Цэр гарах – 33%
• Амьсгал давчдах – 19%
• Булчин өвдөх – 15%
• Хоолой өвдөх – 14%
• Толгой өвдөх – 14%
• Бөөлжих-5%
• Хамар битүүрэх-5%
• Гүйлгэх-4%
Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.
Хэн илүү өвчилж байна вэ?
Бүх насны хүн өвчилж байна. Өндөр настан, архаг хууч өвчтэй ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байна.
Коронавируст халдвар хаанаас үүсэлтэй вэ?
n-CoV нь сарьсан багваахайн коронавирустэй 96%, панголины коронавирустэй 86-92% ижил байгааг тогтоожээ.
Эпидеми (дэгдэлт) гэж юу вэ?
Халдварт өвчин тухайн улс оронд голомтолж, хүн амын дунд өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.
Пандеми (цар тахал) гэж юу вэ?
Халдварт өвчин дэлхийн ихэнх улс оронд олон хүнийг хамран өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.
Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?
• Өвчлөл гарсан бүс нутагт зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглах
• Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
• Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах
• Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
• Гараа сайтар савандаж угаах
• Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх
• Амны хаалт зүүх
• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
• Гадуур явахдаа бээлий өмсөх
• Олон хүн цугларсан газраар явахгүй байх
• Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй байх
• Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх
• 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх
• Шүлсээ хаяхгүй байх
Ямар хүн өөрийгөө гэртээ хэрхэн тусгаарлах вэ?
1. Халдвар гарсан улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.
2. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана. Үүнд:
• Гэрээсээ гарахгүй байх
• Гэртээ зочин урихгүй байх
• Аль болох тус тусдаа байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
• Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
• Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй байх
• Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих
• Дасгал хөдөлгөөн хийх
• Бие тавгүйрхсэн тохиолдолд ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1800-2000, ЭМЯ-11-323002 утсаар зөвлөгөө авах
Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ?
Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж байна. Иймд:
• Эмчийн хяналтад тогтмол байх
• Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх
• Холбоо барих хүний утасны дугаартай байх
• Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх
• Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй, ядрахгүй байх
• Дулаан хувцаслах, даарахгүй байх
• Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх
• Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх
• Олон нийтийн газраар явахгүй байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах
Аж ахуйн нэгж, байгууллага юуг анхаарах вэ?
• Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах
• Өвчлөл гарсан бүс нутагт томилолтоор явуулахгүй байх
• Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
• Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах
• Хурал уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх
• Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах
• Хурлын дараа шал, ширээ, сандал зэрэг хатуу гадаргууг сайтар цэвэрлэх
• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах
• Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх
• Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх
• Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цай ажилчиддаа өгөх
• Хоолны газар ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх
• Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй байх
• Ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг амны хаалтаар хангахад дэмжлэг үзүүлэх
• Ариун цэврийн өрөөнд саван, халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах
• Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 4-өөс доошгүй удаа хийх
• Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулах
Коронавируст халдвар (COVID-19)-ын эмчилгээ:
Коронавируст халдвар (COVID-19)-ын үед шинж тэмдгийн болон вирусийн эсрэг эм, өргөн хүрээний антибиотик эмчилгээ хийж байна.
Олон орны эрдэмтэн судлаачид уг өвчний эсрэг вакцин болон шинэ эм гарган авахаар туршилт судалгаа хийж байна. Вирусийн эсрэг өвөрмөц эм түрүүлж гарах төлөвтэй байна. БНХАУ энэ оны 6-р сард, ДЭМБ 12-18 сарын дараа вакцин бэлэн болно гэж мэдээлж байна.
Иргэн Та COVID-19 холбоотой асуудлаар дараах утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН
УТАСНЫ ДУГААР
№ Эмнэлгийн нэр Утасны дугаар
1 Эрүүл мэндийн яам 323002
2 Улсын 1-р төв эмнэлэг 99463372, 80060103
3 Улсын 2-р төв эмнэлэг 70150233, 70150234
4 Улсын 3-р төв эмнэлэг 77000351, 77000352, 99037227
5 Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 80809102, 80809105
6 Халдварт өвчин судлалын үндэсний төв 100, 80086829
7 Зоонозын өвчин судлалын үндэсний төв 70284393, 70282853
8 Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 89096900
9 Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 18002000, 98983630
10 Цус судлалын үндэсний төв 70136504
12 Геронтологийн үндэсний төв 350804, 350802
13 Эрүүл мэндийн хөгжлийн төв 70128801, 89880111
14 Гэмтэл согог судлалын үндэсний төв 70187797, 70180136
15 Арьсны өвчин судлалын үндэсний төв 93086485, 70135045
16 Эмгэг судлалын үндэсний төв 313820, /08.30-17.00/
17 Хүүхдийн төв сувилал 360735
18 Хавдар судлалын үндэсний төв 88877539, 70162529, 99124740
ГАДААДЫН ИРГЭДЭД ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УТАСНЫ ДУГААР
№ Эмнэлгийн нэр Утасны дугаар
1 SOS medica 91913122
2 Интермед 80105577
ДҮҮРГҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН УТАСНЫ ДУГААР
№ Байгууллагын нэр Утасны дугаар Цагийн хуваарь
1 Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 11-366370 24 цаг
2 Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 70150049
99017664 08:30-17:00
90648452 24 цаг
3 Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв 11-350793 08:30-17:00
4 Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 88377080
7021103 24 цаг
5 Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв 99831606 08:30-17:00
7049103 24 цаг
6 Налайх дүүргийн эрүүл мэндийн төв 70232427
70232611 24 цаг
7 Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв 98188851 24 цаг
70180117 08:30-17:00
8 Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв 11-345903
08:30-17:00
99201202 24 цаг
9 Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 70110278
70110279 24 цаг
10 Жаргалант тосгоны эрүүл мэндийн төв 85865240 24 цаг
11 Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв 98668541
70490003 24 цаг
12 Хонхор тосгоны эрүүл мэндийн төв 88106681
95103104 08:30-21:00
24 цаг
13 Туул тосгоны эрүүл мэндийн төв 70497103 24 цаг
14 “Бяцхан тэмүүлэл” хүүхдийн сэргээн засах төв 96658569 24 цаг
15 “Эрүүл үрс” хүүхдийн сэргээн засах төв 88028381 08:30-17:00
16 “Хан Туул” хүүхдийн сэргээн засах төв 11-341598 08:30-17:00
НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, АМАРЖИХ ГАЗРЫН
УТАСНЫ ДУГААР
№ Эмнэлгийн нэр Утасны цаг Ажиллах цаг
1 БЗД Нэгдсэн эмнэлэг 454004
99239571 24 цаг
2 СХД Нэгдсэн эмнэлэг 70181107 08:30-17:00
70171895 24 цаг
3 СБД Нэгдсэн эмнэлэг 350948 24 цаг
4 ХУД Нэгдсэн эмнэлэг 93338082 24 цаг
5 Өргөө Амаржих газар 77000101-1002 24 цаг
6 Хүрээ Амаржих газар 92187003 24 цаг
7 Амгалан Амаржих газар 70164401 24 цаг
8 Нийслэлийн шүд эрүү нүүрний төв 70112247,
70112238 08:30-17:00
9 Наркологийн төв 70173985
18001893 24 цаг
10 Энэрэл эмнэлэг 89071199 09.00-21.00
11 Сэргээн засах клиникийн эмнэлэг 99127604 08:30-17:00
95082299 24 цаг
12 Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв 99236893 24 цаг
АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН
УТАСНЫ ДУГААР
№ Аймгийн нэр Утасны дугаар
1 Архангай 70332973
2 Баян-Өлгий 70424299
3 Баянхонгор 70440006, 70442878
4 Булган 70343228
5 Говь-Алтай 70484067, 70483066
6 Говьсүмбэр 70543021
7 Дархан-Уул 70374157
8 Дорноговь 86868875
9 Дорнод 70583355, 91950355
10 Дундговь 70593951
11 Завхан 70462146
12 Орхон 70355212
13 Өвөрхангай 70323536, 94997721
14 Өмнөговь 88532103
15 Сүхбаатар 70518003
16 Сэлэнгэ 70363588
17 Төв 70272225
18 Увс 70453149
19 Ховд 70432526
20 Хөвсгөл 70384005, 70383334
21 Хэнтий 70562906
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ