БНСУ-Д СУУГАА ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

БНСУ-д сүүлийн өдрүүдэд халдварын тархалт маш хурдацтай тархаж, 156 хүн өвчилж, 1 хүн нас барсан. Одоогоор Сөүл, Инчон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотуудад халдвар тархаад байна.
Хамгийн сүүлд БНСУ-ын Умард Гёнсан мужийн Дэгү хотод (2,5 сая хүн амтай) сүүлийн 24 цагийн дотор шинээр 53 тохиолдол нэмж бүртгэгдээд байгаа тул тухайн газарт ажиллаж, амьдарч байгаа иргэд дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, урьдчилан сэргийлээрэй.