Булган аймгийн Эрүүл мэндийн газар болон Онцгой байдлын газраас Булган аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах байгууллагуудын удирдлага, сэтгүүлч нарт COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг хүртээмжтэй, олон удаагийн давтамжтай, шуурхай хүргэх үүрэг зөвлөмжийг өгч ажиллалаа.
Мөн ард иргэдийн дунд халдварт өвчнийг сурталчилан таниулах, амны хаалт зүүж хэвших, эрүүл мэндийн байгууллагаас өгөгдөж буй амны хаалт хийх зөвлөмж зэргийг сурталчилахаар гудамжны сурвалжлага хийж иргэдэд хүргэх, цагаан сарын баяр, золголтыг зөвхөн гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг иргэдэд сурталчилан таниулах, Улсын Онцгой Комисс, Эрүүл мэндийн яам, Аймгийн Онцгой комиссоос гарч буй шийдвэрүүдийг цаг алдалгүй иргэдэд сурталчилан таниулж байх талаар үүрэг чиглэл өглөө.