Өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг шалгах зорилготой тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Монгол улс дахь суурин зохицуулагч Мишра Тапан, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох газрын дарга нар хүрэлцэн ирлээ.
Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга З.Батзоригийн тавьсан хүсэлтийн дагуу дараах асуудлуудыг шийдвэрлэв.
Өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулж Улсын Онцгой Комиссоос:
1. 97.5 сая төгрөгийн үнэ бүхий 300 тн өвсийг үнэгүй олгох
2. 45 сая төгрөгийн үнэ бүхий 100 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 22.5 сая төгрөгөөр олгох
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангахтай холбогдуулж Эрүүл мэндийн яамнаас:
1. Хүүхдийн монитор
2. Памп /дуслын шахуурга/
3. Судас тодруулагчийг олгохоор боллоо.
Мөн Шадар сайдын зүгээс Дулааны станцыг орон нутгийн мэдэлд шилжүүлэх, дулааны шугам сүлжээг өргөтгөх ажлын хөрөнгийг шийдвэрлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.