1
Амны хаалтыг зүүхийн өмнө гараа спиртэн суурьтай ариутгагчаар эсвэл халуун бүлээн усаар савандаж угаана.
2
Амны хаалтыг зүүхдээ ам, хамраа бүрэн хааж, зай завсар байгаа эсэхийг шалгана. Амны хаалтыг хэрэглэж байхдаа түүнд гар хүрсэн бол гараа заавал угаах буюу спиртэн суурьтай ариутгагчаар ариутгана.
3
Амны хаалт бохирдсон үед даруй сольж шинийг зүүх хэрэгтэй. Нэг удаагийн амны хаалтыг НЭГ удаа л хэрэглэнэ.
4
Хэрэглэсэн амны хаалтыг тайлахдаа: бохирдсон хэсэгт гараа хүргэхгүйгээр уяанаас нь барьж мултлаад шууд хогийн саванд хаяна. Гараа спиртэн суурьтай ариутгагчаар эсвэл халуун бүлээн усаар савандаж угаана.