Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Аймгийн засаг даргын 2019 оны А/75 тоот захирамжаар зарласан “Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн аян”-ы хүрээнд Нэгдсэн эмнэлгийн залуучуудын зөвлөлийг шинэчлэн байгуулах, мэдлэг мэдээлэл олгох, чадавхижуулах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр "Инээмсэглэл-эрч хүч" уриан дор Нэгдсэн эмнэлгийн залуучуудын зөвлөгөөнийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хурлын танхимд зохион байгуулахаар төлөвлөсний дагуу урилгыг аймгийн дарга, удирдлага, холбогдох хүмүүст гардуулан өглөө.