Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрт тусгагдсан Халдварт, Сүрьеэгийн 30 ортой шинэ эмнэлгийн нээлт өнөөдөр боллоо. Улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр тус барилгын ажлыг гүйцэтгэлээ. Нээлтийн арга хэмжээнд Аймгийн Засаг дарга З.Батзориг, Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Баттулга болон нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.