Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Эрүүл мэндийн сайдаас өгсөн зөвлөмж, үүрэг чиглэлийн дагуу Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах, зохион байгуулах ажил, авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор 2019 оны 11-р сарын 6-26-ны хооронд аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг ажиллаж байна. Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-өлзийгөөр ахлуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хяналт шалгалт хийж байна. Хяналт-шинжилгээ үнэлгээ хийж байгаатай холбогдуулан Нэгдсэн эмнэлэгтэй холбоотой санал гомдлыг 7034-7034 дугаарын утсаар авч байна.